Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Sarantsetseg
Author
June 15, 2026
1 min read
313 views
Өнөөдөр болох үйл явдлын тойм

Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна.

10:00 цагт “Евразийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулганы нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно. 

10:30 цагт: Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн нээлт СХД-ийн 20 дугаар хороонд байрлах тус байгууламжид болно.

11:30 цагт: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын хамтын ажиллагааны 50 жилийн ойн үйл ажиллагаа ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

11:30 цагт: Өмнөговь аймгийн нутгийн иргэдээс монголын төр тус аймгийн Гурвантэс сум руу анхаарлаа хандуулаач сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.  

 -Зам, тээврийн яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болно.

Үзэсгэлэн: 

-МУЭ-ийн шагналт зураач Ч.Хүрэлбаатарын “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

 Орон нутагт:

Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг зохион байгуулна.

Хилийн чанадад: 

  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Related Stories