Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Sarantsetseg
Author
May 25, 2026
1 min read
297 views
Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна. 

10:00 цагт: УГЗ, хөгжмийн зохиолч Т.Насанбуянгийн 85 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслол Нисэхэд болно.

11:30 цагт: “Аварга Хадбаатар туургатан сан”-гаас “Аваргын гараа” Монгол туургатны өсвөр үеийн үндэсний их наадмыг зохион байгуулахтай холбоотой Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

-Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-ныг хүртэл болно.

Үзэсгэлэн: 

-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн зургаадугаар сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

Орон нутагт:

Сэлэнгэ аймагт Мандал хайрхан уулыг тахих ёслол болно.

Хилийн чанадад: 

  • Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотуудад энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

  • эх сурвалж: монцамэ

Related Stories