Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Sarantsetseg
Author
May 26, 2026
1 min read
296 views
Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагт:  УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

11:00 цагт: Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахтай холбоотой Биеийн тамир, спортын хороонд мэдээлэл өгнө. 

11:00 цагт: “Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар 2026” үйл ажиллагаа Монгол-Японы төвд болно. 

11:30 цагт: Уул уурхайн мэргэжлийн холбооноос Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, өр авлагын талаар доктор Владимир Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.  

Үзэсгэлэн: 

- “Алтан бийр-17” үзэсгэлэн МУЭ-ийн  Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн 6 дугаар сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

Хилийн чанадад: 

  • Африкийн өдөр тохиож байна.

  • Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотуудад энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

  • Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 6 дугаар сарын 7 хүртэл  болно

  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Related Stories