Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна

Sarantsetseg
Author
May 21, 2026
2 min read
282 views
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна

Өнөөдөр болох үйл явдал

Соёлын олон янз байдлын дэлхийн өдөр тохиож байна 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:30 цагт: Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлээс “Төрийн мөнгө уйлахгүй Эрдэнэс монгол” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Их-Орд” Ажилчдын эрхийг хамгаалах ҮЭ-ийн холбооноос ХАОАТ-ын асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад өргөх бичиг барих талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.    

16:00 цагт: Олон улсын цайны өдөрт зориулан “Цайны соёлын ертөнц: Орос-Монгол-Хятад” гэрэл зургийн үзэсгэлэн, цайны ёслол Улаанбаатар дахь Оросын ордонд болно.

-Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-ныг хүртэл болно.

Үзэсгэлэн: 

-Солонгос-Монголын уран бүтээлчдийн хамтарсан “ART FAIR 2026” үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл Монголын уран зургийн галерейд гарна.  

-“Буриад уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн” энэ сарын 21-нийг хүртэл МУЭ-ийн Арт галерейд гарна.

Хилийн чанадад: 

  • Италийн Розолина Маре хотноо дэлхийн залуучуудын “MAB” 3 дугаар чуулга уулзалт энэ сарын 22-ныг хүртэл болно.

  • Шизофрени өвчинтэй тэмцэх долоо хоног тохионо. 

  • Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотуудад энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

  • эх сурвалж: монцамэ агентлаг

Related Stories