Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна

Sarantsetseg
Author
June 4, 2026
2 min read
425 views
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна

Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна. 

09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: “Хүүхдийн академик үгийн нөөцийг тогтоож, түвшинд оноох судалгааны I үе шатны баталгаажилтын ажлын үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг МУБИС-ийн хичээлийн А байранд болно. 

12:00 цагт: Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагаас олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл хийх хэвлэлийн хурал УДБЭТ-д болно. 

16:00 цагт: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах салбарын хөгжил, донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцэх “ICOT V-2026” олон улсын чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

-Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурлыг Улаанбаатар хотноо болж байна. 

-Олон улсын чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээн дэлхийн бөхийн холбооны цуврал тэмцээний хэлбэрээр Буянт-Ухаа спортын ордонд болж байна. 

Үзэсгэлэн: 

-Зураач, багш Д.Батнасангийн “Бага нас-2” үзэсгэлэн  "Монгол арт" галерейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.

-“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн “Чингис хаан”үндэсний музейд энэ сарын 10-ныг хүртэл гарна.

-Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

Хилийн чанадад: 

  • Германы Ханновер хотноо гал унтраах, аврах, иргэний хамгаалалтын салбарын дэлхийн  хамгийн том үзэсгэлэн худалдаа болох “INTERSCHUTZ 2026” энэ сарын 6-ныг хүртэл болно. 

  • Польшийн нийслэл Варшав хотноо Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулдаг 3x3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 7-ныг хүртэл болно.

  • Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 7-ныг хүртэл  болно.

  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

эх сурвалж: монцамэ

Related Stories