Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Sarantsetseg
Author
May 3, 2026
1 min read
329 views
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +20...+22 градус дулаан байна.

Related Stories

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна | Ubfocus