10:00 цагт УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох бол Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Мөн энэ цагт ХҮН намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд эхлэхээр төлөвлөжээ.
12:00 цагт УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Үндсэн хууль” танхимд хуралдах бол УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал 334 тоот өрөөнд болно.
13:00 цагт УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 10 дугаар хавсралтаар байгуулагдсан ажлын хэсэг “Их засаг” танхимд хуралдахаар товлогджээ.
14:00 цагт УИХ-ын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг “Үндсэн хууль” танхимд хуралдана. Мөн энэ цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
15:00 цагт УИХ-ын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Их засаг” танхимд хуралдах бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг 334 тоот өрөөнд хуралдахаар төлөвлөжээ.
Харин 16:00 цагт Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хурал “Үндсэн хууль” танхимд болно.





