10:00 цагт УИХ-ын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Их Эзэн Чингис хаан” Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн татварын харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан танхимд хуралдана.
11:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болохоор төлөвлөгдсөн байна.Эдийн засгийн байнгын хороо дараах асуудлаар хуралдана
Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/
2.Байнгын хорооны тогтоолын төсөл / Цаглавар батлах тухай /
3.Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай /
4.Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /📄 Төслийн PDF
5.Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.04- ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /📄 Төслийн PDF
6.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /📄 Төслийн PDF
7.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /📄 Төслийн PDF
8.“Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах,…
9.Эдийн засгийн нөхцөл байдал болон үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээлэл сонсох
13:00 цагт УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Төрийн ордны 201 тоот өрөөнд хуралдах бол 13:30 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Их засаг” танхимд эхэлнэ.
14:00 цагт Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хурал “Их Эзэн Чингис хаан” танхимд болох бөгөөд мөн энэ цагт Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан “Үндсэн хууль” Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдвээр ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Харин 15:00 цагт УИХ-ын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.





