Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд боловсруулсан санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.

Sarantsetseg
Author
May 26, 2026
2 min read
267 views
Өнөөдөр Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд боловсруулсан санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.

УИХ-ын байнгын хороо, дэд хороо болон ажлын хэсгүүдийн 2026 оны тавдугаар сарын 26-ны

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

09:00 цагт:

  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 334 тоотод хуралдана.

  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, бүтээмж, ил тод байдлыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

11:00 цагт:

  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг 334 тоотод хуралдана.

ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

14:00 цагт Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо “Үндсэн хууль” танхимд:

  • Төрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн мэдээллийн технологийн төслүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсоно.

  • Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд боловсруулсан санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.

БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН

09:00 цагт:
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар:

  • 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл

  • 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг

  • НӨАТ-ын тухай хуультай холбоотой төслийг хэлэлцэнэ.

Үүний дараа Төсвийн байнгын хороо:

  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

10:00 цагт:
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо:

  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 25 дахь илтгэл

  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

11:00 цагт:
Хууль зүйн байнгын хороо:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл

  • Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт

  • Хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн хэлэлцүүлгийн мэдээлэл

  • Хүний эрхийн 25 дахь илтгэлийг хэлэлцэнэ.

14:00 цагт:
Төрийн байгуулалтын байнгын хороо:

  • Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд

  • УИХ-ын тухай хууль болон чуулганы дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэнэ.

15:00 цагт:
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

  • ЖДҮХС-ийн зээл, эргэн төлөлттэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлт

  • Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох асуудлыг хэлэлцэнэ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

14:00 цагт Хууль зүйн байнгын хорооноос:

  • Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

Related Stories