Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр Улаанбаатар +17 хэм түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно

Sarantsetseg
Author
June 6, 2026
1 min read
267 views
Өнөөдөр Улаанбаатар +17 хэм түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эхийн голын Баянбүрд орчмоор +26...+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +16...+18 градус дулаан байна.

Related Stories