Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өргөө кино театр: Шангрила түрээсийн төлбөрөө дөрөв дахин нэмсэн тул үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрлээ

Sarantsetseg
Author
June 15, 2026
1 min read
224 views
Өргөө кино театр: Шангрила түрээсийн төлбөрөө дөрөв дахин нэмсэн тул үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрлээ

Өргөө кино театр мэдэгдэл гаргаж, Шангрила дахь салбарынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх эдийн засгийн боломжгүй болсон талаар мэдээллээ.

Тодруулбал, тус кино театрын зүгээс Шангрила худалдаа, үйлчилгээний төвөөс түрээсийн үнэлгээг өмнөхөөс нь дөрөв дахин нэмэгдүүлэх санал тавьсан бөгөөд ийм нөхцөлд кино театрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж мэдэгджээ.

Тэдний хэлснээр кино театрын бизнес нь тасалбарын үнэ, үзэгчдийн урсгал, үйл ажиллагааны тогтмол зардалтай шууд холбоотой байдаг бөгөөд түрээсийн төлбөрийг ийм хэмжээгээр нэмэгдүүлсэн тохиолдолд ашигтай ажиллах боломж үндсэндээ үгүй болж байгаа аж.

Иймээс Шангрила дахь салбарын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудал тодорхойгүй болсон бөгөөд цаашдын нөхцөл байдлын талаар дахин мэдээлэхээ мэдэгдсэн байна.

Өргөө кино театр нь олон жилийн турш нийслэлийн үзэгчдэд кино урлагийн үйлчилгээ хүргэж ирсэн бөгөөд Шангрила дахь салбар нь хотын төвийн хамгийн их үйлчлүүлэгчтэй кино театруудын нэг байв.

Related Stories