Өнөөдрийн зурхай
Ubfocus

Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ

Sarantsetseg
Author
May 29, 2026
1 min read
509 views
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ

Прокурорын байгууллагаас 2026 оны эхний таван сарын байдлаар хүүхэд хохирсон 2,713 хэрэгт хяналт тавьжээ. Эдгээр хэрэгт нийт 3,022 хүүхэд хохирогчоор бүртгэгдсэн байна.

Он гарснаас хойш шинээр 856 гэмт хэрэг бүртгэгдэж, 935 хүүхэд хохирогчоор тогтоогдсон талаар мэдээллээ. Хохирсон хүүхдүүдийн 52.3 хувь нь эрэгтэй, 47.7 хувь нь эмэгтэй бөгөөд ихэнх буюу 63.5 хувь нь 14-17 насныхан байгаа аж.

Мөн насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас таван хүүхэд амиа алдаж, 11 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг автомашины түлхүүрээ хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгалах, насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгохгүй байх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг Прокурорын байгууллагаас анхаарууллаа.

Related Stories