Өнөөдрийн зурхай
Ubfocus

Орон сууцны залилангийн хэрэгт 1232 иргэн хохирогчоор тогтоогджээ

Sarantsetseg
Author
June 11, 2026
1 min read
407 views
Орон сууцны залилангийн хэрэгт 1232 иргэн хохирогчоор тогтоогджээ

Орон сууцтай холбоотой залилангийн хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг хууль хяналтын байгууллагууд анхааруулж байна. Одоогийн байдлаар орон сууцны залилангийн шинжтэй нийт 174 хэргийг шалгаснаас 32 хэрэгт 1232 иргэнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Шалгалтаар илэрсэн хэргүүдийн дийлэнх нь шинээр ашиглалтад орсон орон сууцанд давхар захиалга авч, нэг байрны урьдчилгаа төлбөрийг хэд хэдэн иргэнээс авсан, мөн хуучин орон сууцыг олон хүнд давхар түрээслэсэн зэрэг залилангийн үйлдэлтэй холбоотой байна.

Тухайлбал, нэг өрхийн захиалан худалдан авахаар болсон орон сууцанд өөр иргэнийг нэмж бүртгэн, урьдчилгаа төлбөр авч залилсан тохиолдлууд түгээмэл бүртгэгджээ. Үүний улмаас олон иргэн санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амссан байна.

Ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бүрэн цахимжуулах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд тэмдэглэл хийж, тухайн орон сууц давхар захиалагдсан эсэх, түрээсийн гэрээтэй холбоотой мэдээллийг цахимаар шалгах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Related Stories