Өнөөдрийн зурхай
Ubfocus

Сэтгүүлч Л.Баяржаргалыг сулласан шийдвэрийг прокурор нь эсэргүүцэн Ерөнхий шүүгчид ханджээ

Sarantsetseg
Author
May 25, 2026
1 min read
222 views
Сэтгүүлч Л.Баяржаргалыг сулласан шийдвэрийг прокурор нь эсэргүүцэн Ерөнхий шүүгчид ханджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан өмнөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Улмаар тус шүүх 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдөр уг асуудлыг хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын тайлбар, саналуудыг судалсны үндсэн дээр цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй гэж үзжээ.

Иймд прокурорын гаргасан саналыг хэрэгсэхгүй болгож, яллагдагч Л.Баяржаргалд өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Related Stories