Өнөөдрийн зурхай
Ubfocus

Сүүлийн 10 жилд усны ослоор 256 хүүхэд амиа алджээ

Sarantsetseg
Author
June 5, 2026
1 min read
175 views
Сүүлийн 10 жилд усны ослоор 256 хүүхэд амиа алджээ

Сурагчдын зуны амралт эхэлж, аялал зугаалгын улирал үргэлжилж буйтай холбоотойгоор бага насны хүүхдүүд ахуйн осол, гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэж байгааг албаныхан анхаарууллаа.

Онцгой байдлын байгууллагын мэдээллээр, 2015-2025 оны хооронд усны ослын улмаас нийт 256 хүүхэд амь насаа алдсан байна.

Тодруулбал:

  • 2020 онд 30,

  • 2021 онд 31,

  • 2022 онд 20,

  • 2023 онд 14,

  • 2024 онд 17,

  • 2025 онд 28 хүүхэд усанд энджээ.

Мөн хүүхдүүд хамгийн их өртөж буй ослын шалтгааныг авч үзвэл:

  • 49.6 хувийг усны осол,

  • 33 хувийг гал түймэр,

  • 7 хувийг зам тээврийн осол,

  • 4 хувийг үерийн осол эзэлж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ гол, нуур, суваг шуудуу орчимд хараа хяналтгүй явуулахгүй байх, эрсдэлтэй орчинд ганцааранг нь үлдээхгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Мөн хүүхдэдээ усны осол, ахуйн аюулаас урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг, ойлголтыг тогтмол өгч байхыг зөвлөжээ.

Related Stories