Өнөөдрийн зурхай
Ubfocus

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 9 тохиолдол батлагджээ

Sarantsetseg
Author
May 25, 2026
1 min read
380 views
Сүүлийн 24 цагт Улаанбурханы 9 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15,130 хүрч, халдварын нөхцөл байдал үргэлжлэн нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв мэдээллээ.

2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийслэлд 12,101, орон нутагт 3,024 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагт шинээр есөн тохиолдол нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар нийт 62 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нийслэлд 36, орон нутагт 26 хүн байгаа аж. Мөн 21 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байгаа бол улаанбурхан өвчний улмаас нас барсан хүний тоо 20 хүрчээ.

Насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр өвчлөлтэй байгаа бөгөөд энэ насны 5,364 хүүхэд өвдсөн байна. Мөн:

  • 0-4 насны 3,821 хүүхэд

  • 5-9 насны 1,960 хүүхэд

  • 15-19 насны 1,825 хүүхэд улаанбурханаар өвчилжээ.

Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Иймд иргэдийг вакциндаа хамрагдсан эсэх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө шалгуулж, цахим бүртгэлийн системд баталгаажуулахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Related Stories