Өнөөдрийн зурхай
Ubfocus

ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ АЙМАГ, СУМД БАЯР НААДМЫН ТОВОО ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Sarantsetseg
Author
June 16, 2026
2 min read
460 views
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ АЙМАГ, СУМД БАЯР НААДМЫН ТОВОО ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний их баяр наадам хаяанд ирж, орон нутагт баяр наадмын бэлтгэл ажил эрчимжиж байна. Энэ жилийн хувьд тэгш ой тохиож буй аймаг, сумдын тоо харьцангуй цөөн байгаа ч зарим аймаг, сум баяр наадмынхаа товыг албан ёсоор зарлаад эхэлжээ.

Тухайлбал, түүхт ой, байгуулагдсаны ойн баяраа тэмдэглэхээр төлөвлөж буй аймаг, сумдын удирдлагууд наадмын зохион байгуулалт, бөх, морь, сурын харваа болон урлаг, соёлын арга хэмжээний хөтөлбөрөө баталж, олон нийтэд мэдээлж эхлээд байна.

Орон нутгийн баяр наадам нь тухайн бүс нутгийн түүх, соёлын өвийг сурталчлахын зэрэгцээ аялал жуулчлал, орон нутгийн эдийн засгийг дэмжих ач холбогдолтой байдаг. Иймээс энэ жил ой тэмдэглэж буй аймаг, сумдын наадамд дотоод, гадаадын жуулчид болон нутгийн зон олон өргөнөөр оролцох хүлээлттэй байна.

Ингээд баяр наадмын товоо албан ёсоор зарласан аймаг, сумдын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

СЭЛЭНГЭ АЙМАГ

  • Зургадугаар сарын 26, 27-ны өдөр:  Алтанбулаг

  • Долдугаар сарын 2, 3-ны өдөр:  Зүүнбүрэн

  • Долдугаар сарын 3-ны өдөр:  Шаамар

  • Долдугаар сарын 3, 4-ний өдөр: Баянгол, Мандал, Сайхан, Түшиг

  • Долдугаар сарын 4, 5-ны өдөр: Жавхлант, Хушаат

  • Долдугаар сарын 5, 6-ны өдөр: Орхонтуул, Сант

  • Долдугаар сарын 6, 7-ны өдөр Баруунбүрэн, Ерөө, Орхон, Хүдэр, Цагааннуур

  • Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Сэлэнгэ аймгийн баяр наадам

ӨМНӨГОВЬ АЙМАГ

  • Долдугаар сарын 2, 3-ны өдөр; Сумдын наадам

  • Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Өмнөговь аймгийн 95 жилийн баяр наадам

  • Долдугаар сарын 24, 25-ны өдөр: Цогтцэций сумын наадам, Тавантолгой ХК-ийн 60 жил

ХЭНТИЙ АЙМАГ

  • Долдугаар сарын 5, 6-ны өдөр: Сумдын наадам

  • Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Хэнтий аймгийн баяр наадам

СҮХБААТАР АЙМАГ

  • Долдугаар сарын 8, 9-ны өдөр:  Сумдын наадам

  • Долдугаар сарын 24-26-ны өдөр:  Сүхбаатар аймгийн баяр наадам

Related Stories