Өнөөдрийн зурхай
Ubfocus

Төв аймагт 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр гаргажээ

Sarantsetseg
Author
June 4, 2026
1 min read
484 views
Төв аймагт 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр гаргажээ

Сургуулийн өмнөх боловсролын хичээлийн жил дуусаж, цэцэрлэгийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Төв аймгийн Засаг дарга захирамж гаргажээ.

Тодруулбал, 2026 оны зургаадугаар сарын 3-наас 12-ны өдрийг хүртэлх хугацаанд төрийн албанд ажилладаг, 0-6 хүртэлх насны хүүхэдтэй албан хаагчдыг цахимаар ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Энэхүү арга хэмжээ нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж. Учир нь урин дулааны улиралд хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй байх тохиолдол нэмэгддэг бөгөөд үүнтэй холбоотойгоор ахуйн осол, гэмтэл бэртлийн тоо өсдөг талаар албаныхан онцолжээ.

Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдээ аль болох хараа хяналттай орчинд байлгаж, аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Related Stories