Өнөөдрийн зурхай
Ubfocus

Түүврийн аргаар 27 бөхөөс допингийн шинжилгээ авахад бүгд СӨРӨГ гарчээ

Sarantsetseg
Author
May 6, 2026
1 min read
145 views
Түүврийн аргаар 27 бөхөөс допингийн шинжилгээ авахад бүгд СӨРӨГ гарчээ

Түүврийн аргаар 27 бөхөөс допингийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарч, хориотой бодисын илрэл тогтоогдоогүй байна. Тодруулбал, Монголын Үндэсний Бөхийн Холбоо-ны санхүүжилтээр 20, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага-ын хяналт, шинжилгээний төлөвлөгөөний хүрээнд 7 буюу нийт 27 допингийн сорьцыг үндэсний бөхийн тамирчдаас цуглуулжээ.

Сорьц цуглуулах ажиллагааг энэ оны гуравдугаар сарын 13-наас дөрөвдүгээр сарын 11-ний хооронд зорилтот болон түүврийн аргаар зохион байгуулсан бөгөөд лабораторийн шинжилгээгээр ямар нэгэн хориотой бодис илрээгүй байна.

Мөн Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг-аас баталсан 2026 оны TDSSA зааврын дагуу шээсний зарим сорьцод өсөлтийн даавар ялгаруулагч хүчин зүйл (GHRF), эритропоэтин (ERA)-ийн нэмэлт шинжилгээг хийжээ.

Related Stories

Түүврийн аргаар 27 бөхөөс допингийн шинжилгээ авахад бүгд СӨРӨГ гарчээ | Ubfocus