Өнөөдрийн зурхай
Ubfocus

УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг ЕТГ-т хүргүүлжээ

Sarantsetseg
Author
June 8, 2026
1 min read
170 views
УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг ЕТГ-т хүргүүлжээ

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнгөрсөн лхагва гарагт болж, Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулахыг дэмжиж, саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтсон. Тодруулбал, Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлснээс шүүгчдийн олонх нь Ц.Цогтыг дэмжсэн байна.

Тэгвэл Улсын дээд шүүхээс гаргасан мэдэгдэлд "Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох” асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар сонгож, Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна" гэв..

Улсын дээд шүүх дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь линк дээр дарж уншина уу...

https://www.facebook.com/mncourt

Related Stories

УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг ЕТГ-т хүргүүлжээ | Ubfocus