Шинээр томилогдон ажилдаа ороод буй Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөхөөр Ү.Амарбат томилогдсон байна.
Одоогоор нийслэлийн Засаг даргын орлогч нартай холбоотой томилгоо хараахан хийгдээгүй байгаа аж.
Ү.Амарбатын хувьд хамгийн сүүлд УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байв.
Үүний дараа тэрбээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаагаа олон нийтэд мэдэгдэж байсан юм.





