Өнөөдрийн байдлаар орон нутгуудад ноолуур худалдан авах ханш харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байна. Аймгуудаар авч үзвэл, хамгийн өндөр ханш Хөвсгөл, Архангай аймгуудад бүртгэгдэж байгаа бол Дорноговь, Дундговь аймгуудад харьцангуй бага байна.
Тухайлбал,
Дорнод аймагт ноолуурын үнэ 202–204 мянган төгрөг, Хэнтийд 196–202 мянган төгрөг, Сүхбаатарт 195–202 мянган төгрөг, Төв аймагт 200–203 мянган төгрөгийн ханштай байна. Харин Орхон аймагт 188–195 мянган төгрөг, Булган аймагт 201–204 мянган төгрөг, Хөвсгөл аймагт 205–208 мянган төгрөг, Архангайд 204–207 мянган төгрөг хүрчээ. Дундговь аймагт 180–185 мянган төгрөг, Дорноговь аймагт 170–175 мянган төгрөгийн ханштай байгаа нь бусад аймгуудаас доогуур үзүүлэлт болж байна.
Ноолуурын ханш ийн өсөлттэй байгаа энэ үед нийслэлийн “Эмээлт” захад түүхий эдийн үнэ харьцангуй тогтвортой байна. Тухайлбал, ямааны арьс өлөнтэйгөө 60 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол хонины нэхий өлөнгийн хамт 3000 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ 15 мянган төгрөгийн ханштай байна.
Мөн сүүл ширхэг нь 12 мянган төгрөг, дэл нэг килограмм нь 2000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Үүнээс гадна цагаан шир болон тэмээний шир тус бүр 60 мянган төгрөг, сарлагийн шир сүүлтэйгээ 38 мянган төгрөг, бухын шир мөн 38 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хөөврийн үнэ 20 мянган төгрөгт хүрчээ.
Ийнхүү ноолуурын үнэ өсөлттэй байгаа нь малчдын орлогод эерэг нөлөө үзүүлэх хэдий ч бусад түүхий эдийн ханш харьцангуй тогтвортой хэвээр байна.





