Өнөөдрийн зурхай
Ubfocus

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Sarantsetseg
Author
June 4, 2026
1 min read
279 views
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын: 2026-06-05, Баасан гараг

Наран ургах шингэх: 4:55-20:46

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Барилдлага: Аргын тооллын 6 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 20, Булаагч одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:55-20:46. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл Өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Related Stories