Өнөөдрийн зурхай
Ubfocus

Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна

Sarantsetseg
Author
June 10, 2026
1 min read
488 views
Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна

Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн нээлт өнөөдөр болж, угсармал орон сууцны барилгуудыг эрчим хүчний хэмнэлттэй стандартын дагуу шинэчлэх ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Төсөл нь хуучны угсармал орон сууцны барилгуудын дулаан алдагдлыг бууруулах, оршин суугчдын амьдрах орчны тав тух, аюулгүй байдлыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой юм.

Төслийг Их Британи болон ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэйгээр “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллага” /Mitigation Action Facility/, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд барилгын гадна ханыг гал дэмждэггүй эрдэс хөвөнгөөр дулаалж, металл фасад суурилуулах, дээврийн дулаалга болон ус тусгаарлах материалыг шинэчлэх, мөн гадна агаарын температурт уялдуулан дулааныг автоматаар тохируулах насос, дулааны тоолуур суурилуулах зэрэг ажлыг хийжээ.

Ингэснээр барилгын дулаан алдагдлыг ойролцоогоор 40 хувиар бууруулж, ашиглалтын хугацааг 30 хүртэл жилээр уртасгах боломжтой гэж үзэж байна.

Улаанбаатар хотын орон сууцны барилгын 30 орчим хувийг угсармал орон сууц эзэлдэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь дулаан алдагдал ихтэй байдаг. Энэ хүрээнд 2026-2027 онд нийт 200 орчим угсармал орон сууцны барилгыг шинэчлэхээр төлөвлөжээ.

Related Stories

Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна | Ubfocus