Өнөөдрийн зурхай
Ubfocus

УИХ ирэх долоо хоногт татвар, нийгмийн даатгал, төсвийн гүйцэтгэл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэнэ

Sarantsetseg
Author
June 14, 2026
1 min read
378 views
УИХ ирэх долоо хоногт татвар, нийгмийн даатгал, төсвийн гүйцэтгэл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэнэ

Улсын Их Хурал ирэх долоо хоногийн чуулганаар татварын багц хуулийн өөрчлөлтөөс эхлээд нийгмийн даатгал, хувийн нэмэлт тэтгэвэр, төрийн өмчит компаниудын засаглал, төсвийн гүйцэтгэл зэрэг олон нийтийн анхаарлыг татсан 30 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлуудын дунд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг багтсан байна.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл зэрэг томоохон бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэх юм.

Үүнээс гадна Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэхээс гадна Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг салбарын томоохон хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн УИХ-ын тухай хууль, Чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг мөн хэлэлцэх юм.

Related Stories