ПҮРЭВ ГАРАГ /2026.05.14/ |
|
| ||
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 13.00 | “Их засаг” |
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
1 | · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ · БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ · Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ · Цусны донорын тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ · Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ · Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал · Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай · “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүн 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ · ““Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 42 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ · Бусад | 10.00 | “Их хуралдай” |
УИХ-ын нэгдсэн чуулган 10:00 цагаас эхэлнэ
Sarantsetseg
Author
Author
May 13, 2026
2 min read
378 views
Tags:#New Arrivals
Related Stories
ТРЭНД
12345





