Өнөөдрийн зурхай
Ubfocus

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

Sarantsetseg
Author
June 9, 2026
1 min read
246 views
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +14...+19 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор +18...+23 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +15...+20 градус, Алтайн өвөр говиор +29...+34 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр +25...+30 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

Related Stories