Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 11-ний өдөр улаанбурхан өвчний нөхцөл байдлын ээлжит мэдээллийг танилцууллаа.
Мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд улаанбурхан өвчний долоон шинэ тохиолдол нийслэлд бүртгэгдсэн бөгөөд нас баралт бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 15,389-д хүрчээ. Үүнээс 12,304 нь нийслэлд, 3,085 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн өвчний улмаас нийт 20 хүн нас барсан үзүүлэлттэй байна.
Одоогийн байдлаар 52 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 12 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 36 нь нийслэлд, 16 нь орон нутагт байгаа аж.
Нийслэлд эмчлүүлж буй өвчтөнүүдийн 32 нь дунд, дөрөв нь хүнд хэлбэрийн оноштой байгаа бол орон нутагт найман хүн дунд, нэг хүн хүнд хэлбэрээр өвчилжээ.
Насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн олон буюу 5,477 тохиолдлоор бүртгэгдсэн байна. Мөн 0-4 насны хүүхдүүдийн дунд 3,877, 15-19 насныхны дунд 1,867 тохиолдол бүртгэгдсэн нь нийт өвчлөлд өндөр хувийг эзэлж байна.
ХӨСҮТ-өөс иргэдийг улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд товлолт болон нөхөн дархлаажуулалтад хамрагдах, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна.





