Өнөөдрийн зурхай
Ubfocus

WORLD RAPID & BLITZ CHAMPIONSHIP: Г.Занданшатар Магнус Карлсон ахлагчтай “WR Chess” багт тоглоно

Sarantsetseg
Author
May 9, 2026
1 min read
1,275 views
WORLD RAPID & BLITZ CHAMPIONSHIP: Г.Занданшатар Магнус Карлсон ахлагчтай “WR Chess” багт тоглоно

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Азийн шатрын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ нэгэн сонирхолтой саналыг хүлээн авчээ. Тодруулбал, тэрбээр Хонконг хотноо зохион байгуулагдах 2026 оны Түргэн болон Түргэвчилсэн (Rapid & Blitz) шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “WR Chess” багийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ.

Энэ жил тус багийг Дэлхийн "шатрын хаан" гэгдэх Магнус Карлсен тэргүүлж, бүрэлдэхүүнд шатрын орчин үеийн тод төлөөллүүд болох Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Ян-Кшиштоф Дуда, Хоу Ифань болон Александра Костенюк нарын агуу мастерууд багтаж байгаа аж.

Related Stories

WORLD RAPID & BLITZ CHAMPIONSHIP: Г.Занданшатар Магнус Карлсон ахлагчтай “WR Chess” багт тоглоно | Ubfocus