Өнөөдрийн зурхай
Ubfocus

Замд гарах гэж байна уу? Ирэх өдрүүдийн цаг агаарын анхааруулга

Sarantsetseg
Author
June 14, 2026
1 min read
277 views
Замд гарах гэж байна уу? Ирэх өдрүүдийн цаг агаарын анхааруулга

Ирэх өдрүүдэд аадар бороо орж, зарим нутгаар сэрүүснэ.Цаг уурчдын мэдээлснээр ирэх дөрвөн хоногт нутгийн олон хэсгээр бороо орж, зарим газарт дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Тодруулбал, зургаадугаар сарын 16-нд баруун аймгуудын хойд хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын зарим нутгаар бороо орно. 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд баруун аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орох төлөвтэй байна. Харин 19-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр хүрч салхилах бөгөөд борооны өмнө түр хугацаанд ширүүсч болзошгүй байна.

Агаарын температурын хувьд уулархаг нутгууд болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байх бол говийн бүсийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус хүрч хална.

Харин бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байх төлөвтэй байна.

Мөн 18-нд төвийн аймгуудын хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст агаарын температур буурч сэрүүсэхийг цаг уурчид анхаарууллаа.

Иймд иргэд, малчид, тээвэрчид аадар бороо, аянга цахилгаан болон түр зуурын хүчтэй салхинаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Related Stories

Замд гарах гэж байна уу? Ирэх өдрүүдийн цаг агаарын анхааруулга | Ubfocus