Өнөөдрийн зурхай
Ubfocus

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамбажавыг томилжээ

Sarantsetseg
Author
May 1, 2026
1 min read
298 views
Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамбажавыг томилжээ

Замын-Үүд дэх Гаалийн газарт явагдаж буй мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор удирдлагын түвшинд өөрчлөлт хийж, С.Дамбажав-ыг тус газрын даргаар томилоод байна.

Албаныхны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн тус газарт хяналт шалгалтын ажиллагаа явуулж, одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлаад байгаа аж. Шалгалтын хүрээнд 40 гаруй гаалийн улсын байцаагч, мөн гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэг хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий албан тушаалтнууд гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүдтэй холбогдон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалт үргэлжилж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв.

Үүнтэй зэрэгцэн шинээр томилогдсон С.Дамбажав нь гаалийн салбарт 25 жил ажилласан туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагч бөгөөд тус байгууллагад олон жил яригдсан авлига, албан тушаалын зөрчлийг бууруулах, хяналт сахилгыг сайжруулах чиглэлд бодит өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт салбарын мэргэжилтнүүдийн дунд бий болоод байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Замын-Үүдийн боомт нь Монгол Улсын гадаад худалдааны гол зангилаа бүс тул тус газарт хийгдэж буй шалгалт, шинэчлэл нь зөвхөн нэг байгууллагын асуудал бус, эдийн засаг, хил гаалийн ил тод байдалд чухал нөлөө үзүүлэх боломжтой гэж дүгнэж байна.

Related Stories

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамбажавыг томилжээ | Ubfocus