Өнөөдрийн зурхай
Ubfocus

Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан албан тушаалтнууд шалгагдаж эхэлжээ

Sarantsetseg
Author
May 19, 2026
1 min read
151 views
Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан албан тушаалтнууд шалгагдаж эхэлжээ

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын эсрэг зохион байгуулалттайгаар худал мэдээлэл бэлтгэн, олон нийтийн сүлжээнд хуурамч хаягуудаар түгээж байсан байж болзошгүй нэр бүхий этгээдүүдийг хуулийн байгууллага тогтоосон гэх мэдээлэл гараад байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэгтэй холбоотойгоор саатуулагдсан М гэх этгээд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр бүхий албан тушаалтнуудын санхүүжилтээр дээрх мэдээллийг түгээж байсан тухайгаа мэдүүлсэн байж болзошгүй аж.

Мөн уг зохион байгуулалттай хэрэгт холбогдсон гэх Сэлбэ дэд төвийн ажилтан З гэгч өнөөдөр өглөө Хятад улс руу оргон зайлсан байж болзошгүй талаар мэдээлэгдэж байна.

Түүнчлэн дээрх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан С-ээс тайлбар, мэдүүлэг авч байгаа аж. Одоогоор түүнийг цагдан хориогүй бөгөөд хэргийн хүрээнд холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Related Stories

Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан албан тушаалтнууд шалгагдаж эхэлжээ | Ubfocus