Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны сайдын А/157 дугаар тушаалаар ЖДҮХС-гаас олгох зээлийн хугацааг 8 жил хүртэл сунгажээ. Мөн 2020–2025 онд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд дараах боломжийг олгосон байна. Үүнд:
Үндсэн төлбөрийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах
Зөрчилтэй ангилалд орсон тохиолдолд алдангиас чөлөөлөх
Түүнчлэн Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр сайдын албан даалгаврыг боловсруулжээ. Энэ хүрээнд зөрчилтэй зээлдэгчдийн хөөн хэлэлцэх хугацааг хуулийн дагуу сэргээж, төлбөр барагдуулах арга хэмжээг эрчимжүүлэх юм.
Мөн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах аян зохион байгуулж, зөрчилтэй зээлдэгчдийн мэдээллийг олон нийтэд ил тод болгох, төлбөрийг шуурхай барагдуулах арга хэмжээ авах аж.
Улсын хэмжээнд хоршооны хөгжлийн үнэлгээ зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зээлдэгчдийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шилэн данс болон цахим хуудсаар дамжуулан нийтэд ил тод мэдээлэхээр төлөвлөжээ.





