Өнөөдрийн зурхай
Ubfocus

2028 оноос сарын хоёр сая төгрөг хүртэлх орлоготой иргэд нэг хувийн татвар төлнө

Sarantsetseg
Author
July 31, 2026
1 min read
175 views
2028 оноос сарын хоёр сая төгрөг хүртэлх орлоготой иргэд нэг хувийн татвар төлнө

Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-ийн хүрээнд 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих дараагийн шатны татварын зохицуулалтуудыг танилцууллаа.

Шинэ зохицуулалтаар сарын хоёр сая төгрөг хүртэлх орлоготой иргэд хувь хүний орлогын албан татварыг нэг хувиар төлөхөөр тусгажээ.

Мөн иргэн өөрийн өмчилж байсан орон сууцаа худалдсан тохиолдолд хоёр хувийн татвараас чөлөөлөгдөх зохицуулалт хуульд шинээр орсон байна.

Хуулийн эдгээр өөрчлөлт нь иргэдийн татварын дарамтыг бууруулах, орлогын түвшинд суурилсан илүү уян хатан татварын тогтолцоог бүрдүүлэх, мөн орон сууцны зах зээл дэх иргэдийн санхүүгийн ачааллыг багасгах зорилготой гэж хууль тогтоогчид үзэж байгаа юм.

Шинэ зохицуулалтуудыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд мөрдөж эхлэхээр төлөвлөжээ.

Related Stories