2026 оны хоёрдугаар улирлын Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн долоодугаар сарын сүүлийн өдрүүдэд иргэдийн дансанд шилжүүлсэн. Энэ үеэр иргэд буцаан олголтын мөнгөнөөсөө татвар төлөх үйлчилгээг ашиглах боломжтой болсон юм.
Тодруулбал, иргэдийн хүсэлтийг 2026 оны долоодугаар сарын 20-23-ны өдрүүдэд eBarimt системээр хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд 79,879 иргэн буцаан олголтоосоо татвар төлөхөөр хүсэлт гаргажээ.
Үүний үр дүнд нийт 1 тэрбум төгрөгийн татвар НӨАТ-ын буцаан олголтоос суутган төлөгдсөн байна.
Энэхүү үйлчилгээ нь татвар төлөгчдөд татварын өр төлбөрөө нэмэлт шилжүүлэг хийхгүйгээр, НӨАТ-ын буцаан олголтоосоо шууд барагдуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн татварын өрийг хугацаанд нь төлөх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цахим шийдлийн нэг болж байна.





