Өнөөдрийн зурхай
Ubfocus

Америкийн биотехнологийн “Колоссал Байосайнсэс” компани бүрэн хиймэл өндөгнөөс анх удаа дэгдээхэй амжилттай гарган авснаа зарлалаа

Sarantsetseg
Author
May 20, 2026
1 min read
108 views
Америкийн биотехнологийн “Колоссал Байосайнсэс” компани бүрэн хиймэл өндөгнөөс анх удаа дэгдээхэй амжилттай гарган авснаа зарлалаа

Судлаачид 3D хэвлэгч ашиглан өндөгний хальс бүтээж, үр хөврөлийг хүчилтөрөгчөөр хангахын зэрэгцээ шувууны өндөгний хальс шиг хамгаалах зориулалттай тусгай мембраныг био-инженерчлэлийн аргаар зохион бүтээсэн байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү технологи нь ховордсон шувуудыг хамгаалах, цаашлаад устаж үгүй болсон төрөл зүйлүүдийг дахин сэргээхэд томоохон дэвшил болох ажээ.

Төслийг анх Шинэ Зеландад амьдарч байсан, 3.5 метр хүртэл өндөртэй аварга Моа шувууг дахин амилуулах зорилгоор эхлүүлсэн байна. Моа шувууны өндөг асар том хэмжээтэй тул түүнийг байгаль дээр орлон өндөг дарах тохиромжтой шувуу байхгүй байсан учир судлаачид бүрэн шинэ инкубацийн систем боловсруулжээ.

“Колоссал Байосайнсэс” компанийн гүйцэтгэх захирал Бен Ламм “Бид зүгээр нэг өндгийг дуурайлган бүтээгээгүй, харин эхнээс нь цоо шинэ систем зохион бүтээсэн” хэмээн онцолж, энэхүү амжилтыг био-инженерчлэлийн салбарын түүхэн томоохон үе шат гэж тодорхойлсон байна.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хиймэл өндөгний хальс бүтээх нь маш нарийн төвөгтэй ажил аж. Учир нь өндөгний хальс нь үр хөврөлийг хамгаалахаас гадна хийн солилцоог маш нарийн зохицуулдаг онцлогтой юм.

Эхний үр хөврөлүүд хиймэл өндөгний дотор хэдэн долоо хоног бойжсоны дараа амжилттай хагарч гарсан байна.

Бусад орны эрдэмтэд энэхүү үр дүнг шинжлэх ухааны гайхалтай ахиц гэж үнэлсэн ч хараат бус судалгаа, хөндлөнгийн шинжлэх ухааны хяналт шаардлагатайг мөн онцолжээ.

Related Stories