Өнөөдрийн зурхай
Ubfocus

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгч нөхцөл байдал дахин хурцадлаа

Sarantsetseg
Author
May 28, 2026
1 min read
377 views
Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгч нөхцөл байдал дахин хурцадлаа

АНУ Ормузын хоолойд Ираны дронуудыг устгасан талаар мэдэгдлээ.

АНУ-ын албан тушаалтны мэдээлснээр, Ормузын хоолой орчимд Америкийн цэргүүд болон арилжааны хөлөг онгоцнуудад аюул учруулж болзошгүй байсан Ираны дөрвөн нисгэгчгүй онгоцыг устгажээ. Мөн Ираны Бандар-Аббас боомт хот дахь дрон удирдах төвд цохилт өгсөн байна.

Түүний хэлснээр, тав дахь дроныг хөөргөхөөр бэлтгэж байсан учраас дээрх ажиллагааг явуулсан бөгөөд энэ нь “100 хувь өөрийгөө хамгаалах зорилготой, гал зогсоох дэглэмийг хадгалах ажиллагаа” байсан гэж тайлбарлажээ.

Үүнтэй зэрэгцэн Ираны төрийн телевиз “Ормузын хоолой дахь арилжааны хөлөг онгоцны хөдөлгөөнийг нэг сарын дотор хэвийн түвшинд хүргэх хэлэлцээрийн албан бус төсөл”-ийг Иран хүлээн авсан гэж мэдээлсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.

Энэ оны хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилын Иранд өгсөн цохилтоор эхэлсэн мөргөлдөөн гурван сар үргэлжилж байгаа бөгөөд олон мянган хүн амиа алдаад байна. Мөн дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй нөлөөлж, газрын тос болон шатахууны үнэ огцом өсөхөд хүргээд байгаа юм.

Related Stories

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгч нөхцөл байдал дахин хурцадлаа | Ubfocus