АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжин хотноо хүрэлцэн ирсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар хэрэгжиж буй энэхүү айлчлал тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сүүлийн есөн жилийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд Хятадад хийж буй анхны айлчлал болж байна.
Хоёр улсын удирдагчид:
▪️ АНУ-Хятадын харилцаа
▪️ Дэлхийн эдийн засаг
▪️ Тайванийн асуудал
▪️ Ирантай холбоотой нөхцөл байдал
зэрэг олон улсын анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж.
Мөн Д.Трампыг “SpaceX”-ийг үүсгэн байгуулагч Илон Маск, “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг зэрэг технологийн салбарын томоохон төлөөлөгчид дагалдан явж байгаа талаар “Ройтерс” агентлаг онцолжээ.
Айлчлалтай холбоотойгоор Бээжин хотын аюулгүй байдлыг өндөржүүлж, Трампын байрлах “Four Seasons” болон “Kempinski” зочид буудлуудын орчимд тусгай хамгаалалт гарган ажиллаж байна.





