Өнөөдрийн зурхай
Ubfocus

“Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 5 их наяд ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Sarantsetseg
Author
October 15, 2026
1 min read
170 views
“Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 5 их наяд ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ

АНУ-ын технологийн “Apple” компанийн хувьцааны ханш аравдугаар сарын 14-ний лхагва гарагт 0.5 хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 342.96 ам.долларт хүрчээ. Үүний үр дүнд компанийн зах зээлийн үнэлгээ 5.005 их наяд ам.доллар болсон талаар “Dow Jones Market Data” мэдээлсэн байна.

Ингэснээр “Apple” нь чип үйлдвэрлэгч “Nvidia”-ийн дараа арилжааны өдрийн хаалтын дүнгээр зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд ам.долларыг давсан дэлхийн хоёр дахь компани боллоо. Өмнө нь “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ арилжааны явцад зургаан удаа энэ босгыг давж байсан ч арилжаа хаагдах үед уг түвшнээс дээш тогтож байгаагүй юм.

Энэхүү амжилт нь “Apple”-ийг 15 жилийн турш удирдсан Тим Күүкийн ажлын үр дүнг харуулах нэгэн томоохон үзүүлэлт болж байна. Түүний удирдлагын үед компанийн зах зээлийн үнэлгээ 13 дахин өсөж, iPhone-ийн жилийн борлуулалт бараг дөрөв дахин нэмэгдсэнээс гадна үйлчилгээний бизнес нь жилд 10 тэрбум ам.долларын орлого олдог байсан бол 100 тэрбум ам.доллароос давжээ.

Харин есдүгээр сарын 1-нээс гүйцэтгэх захирлын албыг хүлээн авсан Жон Тернусын хувьд компанийн өсөлтийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хиймэл оюун ухааны салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх томоохон сорилт тулгарч байна.

Түүнчлэн эд анги, чипийн өртөг нэмэгдэж буй нөхцөлд ашигт ажиллагаагаа хадгалах, шинэ технологи нэвтрүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн гаргах нь “Apple”-ийн цаашдын өсөлтөд чухал нөлөө үзүүлэхээр байна.

Related Stories

“Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 5 их наяд ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ | Ubfocus