Өнөөдрийн зурхай
Ubfocus

APPLE ӨНӨӨДӨР “SURPRISE AND SHINE” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ШИНЭ IPHONE-УУДАА ТАНИЛЦУУЛНА

Sarantsetseg
Author
September 9, 2026
2 min read
432 views
APPLE ӨНӨӨДӨР “SURPRISE AND SHINE” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ШИНЭ IPHONE-УУДАА ТАНИЛЦУУЛНА

Apple компани өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд “Surprise and Shine” нэртэй намрын бүтээгдэхүүний нээлтээ зохион байгуулна. Энэ нь есдүгээр сарын 1-нд CEO-оор томилогдсон Жон Тернусын удирдлага дор болж буй анхны томоохон бүтээгдэхүүний танилцуулга юм.

Арга хэмжээний үеэр iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max болон Apple-ийн анхны эвхэгддэг iPhone-ыг танилцуулах төлөвтэй байна. Эвхэгддэг загварыг одоогоор “iPhone Ultra” гэж нэрлэж байгаа бөгөөд ном шиг нээгддэг хийцтэй байх тухай мэдээлэл цацагджээ.

Харин энгийн iPhone 18 болон дараагийн iPhone Air загваруудыг энэ удаагийн арга хэмжээнд танилцуулахгүй, 2027 оны хавар хүртэл хойшлуулж магадгүй гэх мэдээлэл байна. Apple эдгээр мэдээллийг одоогоор албан ёсоор батлаагүй байна.APPLE ӨНӨӨДӨР “SURPRISE AND SHINE” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ШИНЭ IPHONE-УУДАА ТАНИЛЦУУЛНА

Apple компани өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд “Surprise and Shine” нэртэй намрын бүтээгдэхүүний нээлтээ зохион байгуулна. Энэ нь есдүгээр сарын 1-нд CEO-оор томилогдсон Жон Тернусын удирдлага дор болж буй анхны томоохон бүтээгдэхүүний танилцуулга юм.

Арга хэмжээний үеэр iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max болон Apple-ийн анхны эвхэгддэг iPhone-ыг танилцуулах төлөвтэй байна. Эвхэгддэг загварыг одоогоор “iPhone Ultra” гэж нэрлэж байгаа бөгөөд ном шиг нээгддэг хийцтэй байх тухай мэдээлэл цацагджээ.

Харин энгийн iPhone 18 болон дараагийн iPhone Air загваруудыг энэ удаагийн арга хэмжээнд танилцуулахгүй, 2027 оны хавар хүртэл хойшлуулж магадгүй гэх мэдээлэл байна. Apple эдгээр мэдээллийг одоогоор албан ёсоор батлаагүй байна.

Related Stories