Монголбанкны Мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын хүрээнд шинэ шийдвэр гаргаж, банкнуудын 2026 оны аравдугаар сарын 1-нээс хойш 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатайгаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцохоор боллоо.
Өмнө нь нэг жилээс дээш хугацаатай гадаад эх үүсвэрт ийм шаардлага тавьдаггүй байсан бол энэ удаагийн шийдвэр нь банкуудын гадаад валютаас хэт хамааралтай хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах зорилготой гэж Монголбанк тайлбарлав.
Сүүлийн жилүүдэд банкнуудын гадаад бонд, зээлийн хэмжээ өсөж, нийт эх үүсвэрийн 19 орчим хувийг бүрдүүлэх болсон байна. Мөн салбарын зээл, хадгаламжийн харьцаа 138 хувьд хүрсэн нь системийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзжээ.
Монголбанкнаас хийсэн стресс тестийн үр дүнгээр эдийн засгийн томоохон сөрөг нөхцөл үүссэн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэл даах чадвар зохистой түвшинд байгаа ч цаашид эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Мөн энэхүү шийдвэр нь банкуудыг гадаад зах зээлээс илүү урт хугацаатай, тогтвортой эх үүсвэр татахад чиглэсэн бодлогын алхам болж байгааг онцоллоо.Монголбанкны Мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын хүрээнд шинэ шийдвэр гаргаж, банкнуудын 2026 оны аравдугаар сарын 1-нээс хойш 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатайгаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцохоор боллоо.
Өмнө нь нэг жилээс дээш хугацаатай гадаад эх үүсвэрт ийм шаардлага тавьдаггүй байсан бол энэ удаагийн шийдвэр нь банкуудын гадаад валютаас хэт хамааралтай хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах зорилготой гэж Монголбанк тайлбарлав.
Сүүлийн жилүүдэд банкнуудын гадаад бонд, зээлийн хэмжээ өсөж, нийт эх үүсвэрийн 19 орчим хувийг бүрдүүлэх болсон байна. Мөн салбарын зээл, хадгаламжийн харьцаа 138 хувьд хүрсэн нь системийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзжээ.
Монголбанкнаас хийсэн стресс тестийн үр дүнгээр эдийн засгийн томоохон сөрөг нөхцөл үүссэн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэл даах чадвар зохистой түвшинд байгаа ч цаашид эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Мөн энэхүү шийдвэр нь банкуудыг гадаад зах зээлээс илүү урт хугацаатай, тогтвортой эх үүсвэр татахад чиглэсэн бодлогын алхам болж байгааг онцоллоо.





