Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хомсдол нэг тэрбум баррельд хүрч, олон улсын эрчим хүчний зах зээлд томоохон дарамт үүсгээд байна.
Шинжээчдийн мэдээлснээр Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал, Ормузын хоолойн тээвэрлэлтийн эрсдэл, олборлолтын саатал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт огцом буурчээ. Үүний улмаас стратегийн нөөцөөс нийлүүлэлт хийх асуудлыг улс орнууд хэлэлцэж эхэлсэн байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд газрын тосны зах зээл дэх хомсдлыг бууруулахын тулд стратегийн нөөцөөсөө хэдэн зуун сая баррель нефть нийлүүлэх талаар ярилцаж байгаа аж. Зарим шинжээчийн тооцоолсноор нийлүүлэлтийн тасалдал үргэлжилбэл дэлхийн зах зээл дээрх хомсдол нэг тэрбум баррельд хүрэх эрсдэлтэй гэж анхааруулжээ.
Сүүлийн долоо хоногуудад Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 100-110 ам.долларын түвшинд хүрч өссөн бөгөөд хөрөнгө оруулагчид дэлхийн нийлүүлэлтийн тогтвортой байдалд болгоомжтой хандаж эхэлсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэрэв Ормузын хоолойн тээвэрлэлт урт хугацаанд доголдвол нефтийн үнэ цаашид өсөж, дэлхийн инфляц, шатахууны үнэ, үйлдвэрлэлийн зардалд хүчтэй нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа юм.





