Раунда болон Бүгд Найрамдах Конгой улсын хил орчимд Эбола вирусийн халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор зарим хилийн боомтыг түр хугацаанд хаажээ.
Албаныхны мэдээлснээр халдварын тархалтыг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хилийн хөдөлгөөнд хяналт чангатгаж, эрүүл мэндийн үзлэг, тандалтыг нэмэгдүүлсэн байна. Мөн хил орчмын бүсэд ариутгал, тусгаарлалтын арга хэмжээг эрчимжүүлж байгаа аж.
Эбола вирус нь халуурах, дотор муухайрах, цус алдах зэрэг хүнд шинж тэмдэг илэрдэг, нас баралтын өндөр эрсдэлтэй халдварт өвчин юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хөрш орнуудад сэрэмжлүүлэг хүргэжээ.





