Өнөөдрийн зурхай
Ubfocus

Филиппиний өмнөд хэсэгт хүчтэй газар хөдөлж, Япон Индонезид цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа

Sarantsetseg
Author
June 8, 2026
1 min read
1,020 views
Филиппиний өмнөд хэсэгт хүчтэй газар хөдөлж, Япон Индонезид цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа

Филиппиний Минданао арлын өмнөд эргийн ойролцоо энэ сарын 8-ны өглөө хүчтэй газар хөдөлж, бүс нутгийн хэд хэдэн оронд цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа.

Олон улсын болон Филиппиний газар хөдлөлт судлалын байгууллагуудын мэдээлснээр газар хөдлөлтийн хүч 7.8 магнитуд хүрсэн бөгөөд төв нь Женерал Сантос хотын орчимд, газрын гадаргаас ойролцоогоор 10 км-ийн гүнд бүртгэгджээ. Эхний байдлаар зарим байгууллага 8.2 магнитуд гэж мэдээлсэн ч дараа нь хэмжилтээ шинэчилсэн байна.

Газар хөдлөлтийн дараа Филиппин, Индонез болон Номхон далайн зарим бүсэд цунами үүсэх эрсдэлтэй гэж үзэн сэрэмжлүүлэг гаргаж, эргийн дагуух оршин суугчдыг өндөрлөг газар руу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг эхлүүлжээ. Мэргэжилтнүүд зарим бүсэд гурван метр хүртэл өндөр давалгаа үүсэх боломжтойг анхааруулсан байна.

Одоогоор хүний амь нас эрсэдсэн талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч газар хөдлөлтийн голомттой ойролцоох Сарангани мужид цахилгаан болон холбооны сүлжээ тасарч, зарим барилга байгууламжид гэмтэл учирсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Мөн хүчтэй чичирхийллийн дараа хэд хэдэн удаагийн давтан чичиргээ бүртгэгдсэн байна.

Филиппин улс нь Номхон далайн “Галт бүс”-д байрладаг тул дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдлөлт, галт уулын бүсүүдийн нэгт тооцогддог бөгөөд жил бүр олон тооны хүчтэй газар хөдлөлт бүртгэгддэг юм.

Related Stories