Өнөөдрийн зурхай
Ubfocus

Харь гаргийнхантай холбоотой файлуудыг Пентагоны нууцаас гаргажээ

Sarantsetseg
Author
May 9, 2026
2 min read
458 views
Харь гаргийнхантай холбоотой файлуудыг Пентагоны нууцаас гаргажээ

АНУ-ын Батлан хамгаалах яам буюу United States Department of Defense үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй (UFO/UAP) холбоотой нууц файлуудыг олон нийтэд үе шаттайгаар дэлгэж эхэлжээ. Энэ мэдээллийг байршуулсан тусгай цахим сан өчигдөр Pentagon-ы албан ёсны сайтад нээгдсэн байна.

Агаар мандалд бүртгэгдсэн үл мэдэгдэх үзэгдлүүдийн талаар эрх баригчид эцсийн дүгнэлтэд хүрч чадаагүй тул мэдээллийг олон нийт болон хараат бус шинжээчдээр нээлттэй хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн талаар Пентагоны төлөөлөгчид мэдэгджээ.

Тэдний онцолсноор энэхүү архив нь АНУ-ын төрийн олон байгууллагын хамтарсан, урьд өмнө хэрэгжиж байгаагүй хэмжээний санаачилга аж. Үүнд The White House, National Intelligence, NASA, Federal Bureau of Investigation болон Эрчим хүчний яам зэрэг байгууллагууд оролцож байгаа юм.

Одоогийн байдлаар нийт 161 файлыг нууцаас гаргаад байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг урьдчилан шалгасны дараа нийтэлжээ. Үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой материалыг олон нийтэд ил болгох үүргийг Donald Trump энэ оны хоёрдугаар сард өгсөн байна.

Сүүлийн жилүүдэд UFO/UAP сэдэв АНУ-д өргөн анхаарал татаж байгаа бөгөөд Barack Obama подкастын ярилцлагын үеэр “харь гаргийнхан байдаг, гэхдээ би өөрөө хараагүй” хэмээн хошигнон хэлсэн нь нийгмийн сүлжээнд хүчтэй тархаж байв. Дараа нь тэрээр ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа харь гаргийн амьдралтай холбоотой нотолгоо олж хараагүй гэдгээ тодотгосон юм.

Мөн Pentagon 2022 болон 2024 онд гаргасан тайландаа харь гаргийнхан оршин байдаг гэдгийг батлах нотолгоо илрээгүй гэж мэдэгдэж байсан билээ.

Related Stories