Өнөөдрийн зурхай
Ubfocus

“Харри Поттер” цувралын хоёрдугаар бүлгийг хийнэ

Sarantsetseg
Author
May 7, 2026
1 min read
237 views
“Харри Поттер” цувралын хоёрдугаар бүлгийг хийнэ

Harry Potter цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалтыг энэ намар эхлүүлэхээр HBO албан ёсоор шийдвэрлэсэн нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг ихэд татаж байна.

Одоогоор хоёрдугаар бүлгийн албан ёсны нэрийг зарлаагүй байгаа ч Harry Potter and the Chamber of Secrets зохиолоос сэдэвлэн бүтээх нь бараг тодорхой гэж үзэж байна. Энэ бүлэгт Харри болон түүний найзууд Хогвартсын хоёр дахь жилдээ аймшигт нууцтай тулгарч, шидтэний ертөнцийн харанхуй өнгөрсөнтэй нүүр тулдаг.

Эхний бүлэг болох Harry Potter and the Philosopher's Stone энэ оны Зул сарын баярын үеэр HBO Max платформоор цацагдах төлөвтэй байна.

Цувралын гол дүрүүдэд:

  • Dominic McLaughlin — Харри Поттер

  • Arabella Stanton — Гермиона Грейнжер

  • Alastair Stout — Рон Уизли

нар тус тус сонгогдсон бөгөөд тэднийг 30 мянга гаруй хүүхдийн дундаас шалгаруулжээ.

Мөн Волдемортын дүрд Cillian Murphy болон Andy Serkis нарын нэрс яригдаж байгаа ч албан ёсны баталгаажуулалт хараахан гараагүй байна.

J. K. Rowling-ийн долоон боть зохиолыг тус бүр нэг улирал болгон, нийт арван жилийн турш үргэлжлэх томоохон франчайз төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь энэ цувралыг өмнөх кинонуудаас илүү дэлгэрэнгүй, номдоо үнэнч бүтээл болно гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байна.

Related Stories