Өнөөдрийн зурхай
Ubfocus

Хөгшрөлтийг удаашруулах анхны гений эмчилгээг хүнд туршиж эхэллээ

Sarantsetseg
Author
July 28, 2026
2 min read
105 views
Хөгшрөлтийг удаашруулах анхны гений эмчилгээг хүнд туршиж эхэллээ

Шинжлэх ухааны салбарт түүхэн үйл явдал болж, эрдэмтэд хөгширсөн эсийг дахин "залуу" төлөвт ойртуулах зорилготой гений эмчилгээний анхны туршилтыг хүнд эхлүүлжээ. Судлаачид үүнийг хөгшрөлтийн эсрэг анагаах ухааны шинэ эрин үеийн эхлэл гэж үзэж байна.

АНУ-ын Life Biosciences компанийн боловсруулсан туршилтын эмчилгээ нь нүдний мэдрэлийн зарим өвчин, тэр дундаа глаукомын үед хэрэглэгдэхээр судлагдаж байгаа ч үндсэн зорилго нь насжилтаас болж үйл ажиллагаа нь суларсан эсүүдийг илүү залуу эсүүд шиг ажиллуулах боломжтой эсэхийг тогтоох юм.

Энэхүү арга нь Нобелийн шагналт эрдэмтэн Шинья Яманакагийн нээсэн "эсийн дахин программчлал" (cellular reprogramming)-ын зарчимд суурилдаг. Эрдэмтэд тодорхой генийг идэвхжүүлснээр эсийн насыг ухраахгүй ч насжилтын улмаас алдагдсан үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээх боломжтой гэж үзэж байна.

Одоогийн байдлаар туршилтын эхний үе шатанд аюулгүй байдлыг үнэлж байгаа бөгөөд эмчилгээ үнэхээр хөгшрөлтийг удаашруулах эсэхийг батлахад хэдэн жилийн судалгаа шаардлагатай юм. Гэсэн ч энэ нь хүн дээр эхэлсэн анхны клиник туршилт гэдгээрээ онцгой ач холбогдолтой гэж эрдэмтэд онцолж байна.

Хөгшрөлтийн эсрэг судалгаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд зөвхөн урт наслах бус, эрүүл наслах хугацааг уртасгах нь судалгааны гол зорилго болоод байна. Хэрэв энэхүү технологи амжилттай болбол ирээдүйд Альцгеймер, Паркинсон, харааны доройтол зэрэг насжилттай холбоотой олон өвчнийг эмчлэх шинэ боломж нээгдэх магадлалтай гэж судлаачид үзэж байна.

эх сурвлаж: Life Biosciences – First Patient Dosed

Related Stories