Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ирэх долоо хоногт УИХ-аар орон сууц, татвар, гэр бүлийн багц хуулиудыг хэлэлцэнэ

Sarantsetseg
Author
June 21, 2026
1 min read
49 views
Ирэх долоо хоногт УИХ-аар орон сууц, татвар, гэр бүлийн багц хуулиудыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын ирэх долоо хоногийн буюу зургаадугаар сарын 22-26-ны өдрийн хуралдааны тов гарчээ.

Энэ долоо хоногт намын бүлгүүд болон байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдахаас гадна УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эдийн засаг, орон сууц, татвар, гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Орон сууцжуулалтын тухай хууль, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хууль, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн болон анхны хэлэлцүүлгээр хэлэлцэхээр товложээ.

Түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үүнээс гадна Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр болжээ.

Related Stories