Өнөөдрийн зурхай
Ubfocus

К.Роналду 970 дахь гоолоо орууллаа

Sarantsetseg
Author
April 30, 2026
1 min read
260 views
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа

Саудын Арабын Saudi Pro League-ийн 30 дугаар тойргийн тоглолтод Al Nassr баг талбай дээрээ Al Ahli-г 2:0 харьцаагаар хожлоо.

Тоглолтын эхний гоолыг 76 дахь минутад Cristiano Ronaldo оруулсан бол нэмэлт цагийн үед Kingsley Coman багийнхаа ялалтыг баталгаажуулсан байна. Энэ нь Роналдугийн мэргэжлийн замналдаа оруулсан 970 дахь гоол болж, түүний түүхэн амжилтыг улам бататгалаа.

Хүснэгтийн хувьд Al Nassr 79 оноотойгоор тэргүүлж байгаа бол Al Ahli 66 оноотойгоор гуравдугаар байрт бичигдэж байна.

Улирлын төгсгөл ойртож буй энэ үед аваргын төлөөх өрсөлдөөн ширүүсч, Al Nassr баг ардаа яваа Al Hilal-аас 8 онооны илүүтэй явж байна. Хоёр багийн шийдвэрлэх тоглолт тавдугаар сарын 12-нд болох бөгөөд аваргын хувь заяанд чухал нөлөө үзүүлэхээр байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Cristiano Ronaldo-гийн тогтвортой форм болон багийн нийт гүйцэтгэл энэ улиралд Al Nassr-ыг аварга болох гол өрсөлдөгч болгож байна.

Related Stories