Өнөөдрийн зурхай
Ubfocus

Могойд хатгуулсан тохиолдлын тал орчим нь Улаанбаатарт бүртгэгджээ

Sarantsetseg
Author
July 21, 2026
1 min read
566 views
Могойд хатгуулсан тохиолдлын тал орчим нь Улаанбаатарт бүртгэгджээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хортой болон хоргүй могойд хатгуулсан 13 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт тохиолдлын 23 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс мэдээллээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, бага насны хүүхдүүд могойд хатгуулах нь эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул байгаатай холбоотой бөгөөд хүүхдүүдийг ил задгай газар тоглуулахгүй, байнгын хяналт тавих шаардлагатайг онцолж байна.

Аймаг, орон нутгаар авч үзвэл Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Дархан-Уул аймагт тус бүр нэг, Дорноговь аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн бол нийт тохиолдлын 46 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Хатгуулсан эрхтний байршлаар гар, сарвуу орчимд зургаан хүн гэмтсэн нь нийт тохиолдлын 46 хувийг эзэлсэн бол хоёр хүн хөл, шагай, тавхайн хэсэгтээ хатгуулсан байна.

Нийт 13 тохиолдлын 30 хувь нь хортой могойд хатгуулсан бөгөөд ийм тохиолдолд өөрийгөө эмчлэх гэж оролдохгүй, аль болох хөдөлгөөнөө хязгаарлан яаралтай эмнэлэгт хандахыг эмч нар зөвлөж байна.

Могойн хор нь төрөл зүйлээсээ хамааран өөр өөр үйлчилгээтэй бөгөөд хатгуулсан хэсэгт хүчтэй хавдар үүсгэх, цусны бүлэгнэлтийг алдагдуулах, цус алдах эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна цусны бүлэгнүүлэгч эсийн тоог бууруулдаг. Иймээс хордлого тайлах болон шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчилгээг цаг алдалгүй хийх шаардлагатайг ГССҮТ анхаарууллаа.

Related Stories